ВИДЕО: Хойд Солонгосын цэргүүд хилийн шугам давсан тул Өмнөд Солонгосын тал гал нээжээ

ВИДЕО: Хойд Солонгосын цэргүүд хилийн шугам давсан тул Өмнөд Солонгосын тал гал нээжээ

Хоёр Солонгосын сөргөлдөөн сүүлийн үед ширүүссэн байдалтай байна. Учир нь Хойд Солонгос Өмнөд Солонгос руу хог, ялгадас бүхий 1000 гаруй бөмбөлөгийг явуулсаар байгаа бөгөөд Өмнөд Солонгос чанга яригчаар иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байгаа юм. Хойд Солонгос дээрх үйлдэлээ Өмнөд Солонгосоос ирсэн суртал ухуулгын хариу хэмээн тайлбарлаж байгаа. Мөн үүний хариуд Өмнөд Солонгос 2018 онд хоёр улсын батлан хамгаалах яам хооронд байгуулсан гэрээгээ цуцалж, хил дагуу суртал нэвтрүүлгийн чанга яригч ажиллуулах арга хэмжээг сэргээгээд байна.

Тэгвэл энэ сарын 9-нд хоёр Солонгосыг тусгаарладаг DMZ (Demilitarized Zone) бүсийн шугамыг Умард Солонгосын цэргүүд зөрчсөн тул хий буудаж анхааруулснаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ. Тодруулбал, тухайн өдрийн 12:30 цагийн үед Умард Солонгосын хэсэг цэрэг хилийн шугамыг давах үед нь Өмнөд Солонгосын цэргүүд чанга яригчаар анхааруулж дараа нь агаарт хий буудсан байна. Үүний дараа Умардын цэргүүд буцаж хилийн шугамын нөгөө талд гарсан бөгөөд дахин өдөөн хатгасан ямар нэг үйлдэл гаргаагүй гэнэ.

Хил дагуу ажиллуулдаг чанга яригчаар Өмнөд Солонгос улс Пёняны дэглэмийн эсрэг ухуулга, k-pop дуу хөгжим, Өмнөд Солонгосын мэдээ зэргийг цацдаг байна.Харин хил орчимд байрлаж буй цэргүүд, энд оршин суудаг иргэдийнх нь сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй тул Умард Солонгосын тал үүнд нэлээд эмзэг ханддаг аж.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө