ВИДЕО: БНСУ энгийн иргэд үйлчлүүлэх боломжтой нисгэгчгүй такси үйлчилгээний онгоцыг амжилттай туршжээ

ВИДЕО: БНСУ энгийн иргэд үйлчлүүлэх боломжтой нисгэгчгүй такси үйлчилгээний онгоцыг амжилттай туршжээ

БНСУ-ын Сөүл хотод нисдэг такси үйлчилгээ энэ сарын 11-ний өдөр /2024.06.11/ нээлтээ хийжээ. Энэ талаар тус улсын “Indi Focus” сайт Сөүл хотын агаарын тээврийн компани, Газар, дэд бүтэц, тээврийн яамтай хамтран “Хот, тэнгэрийг нээж байна” гэх нисгэгчгүй таксины нислэгийг үйлчилгээг амжилттай туршиж, нээлээ гэж мэдээлэв.

Энэхүү нисгэгчгүй онгоц нь хоёр хүний суудалтай. Далайн далайн түвшнээс дээш 50 метрийн өндөрт хөөрдөг. Сөүл Гангнамын төв терминал дээрээс энэ нисдэг таксинд суухад  20 минут яваад Инчоны ОУ-н нисэх дээр буух юм байна. Ингэхдээ Зорчигч нэг талдаа 440 мянган воны төлбөр төлнө. Нисэх өдрөөс 14 хоногийн өмнөөс захиалга өгөх ёстой бөгөөд энгийн иргэд ч үйлчлүүлэх боломжтой.

Энэхүү үзүүлэх арга хэмжээнд Hyundai Motor Company, Hanwha Systems зэрэг дотоод, гадаадын долоон компани, их дээд сургуулиуд оролцож, нисгэгчгүй таксинд зориулан бүтээсэн нисэх онгоцны загварыг танилцуулсан байна. Харин Hyundai Motor Company энэ оны эхээр CES-д Uber-тэй хамтран бүтээж буй онгоцны загварыг үзүүлсэн бөгөөд 2028 он гэхэд 8 хүний суудалтай дрон таксины онгоц үйлдвэрлэж, худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Hanwha Systems компани АНУ-ын Overair компанид 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж уг онгоцыг бүтээж байгаа юм байна. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө