Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар зургаадугаар сарын 9-ний 20.00 цагийн орчимд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 08:16 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулжээ. Улмаар өчигдөр 09.40 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатжээ