Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажлын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27,000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр “Хатант форест” ХХК гэрээ байгуулжээ.

Тус ажлын хүрээнд энэ сарын 8-ны байдлаар Хотонт сумын 3000 га талбайд, Хайрхан суманд 2,000 га талбайд устгалын ажлыг гүйцэтгэж дууссан байна. Одоогоор Өлзийт, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хайрхан суманд ойн хөнөөлт шавжийг устгах ажил үргэлжилж байгааг аймгийн аялал жуулчлалын газраас мэдээлэв. Ойн хөнөөлт шавжийг устгах ажлыг 42 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байгаа аж.

Ташрамд дурдахад, манай орны ойд дөрвөн баг 16 овог 35 төрөлд багтах 45 орчим зүйлийн шавж түгээмэл тархалттай байдаг. Дээрх 45 зүйл шавжаас Сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, нарсны эвэрт цох зэрэг шавж их хэмжээгээр хөнөөл учруулдаг байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө