Налайхын хиймэл нууранд эндсэн 16 настай иргэн тоглож байгаад хөл алдан, живсэн гэжээ

Налайхын хиймэл нууранд эндсэн 16 настай иргэн тоглож байгаад хөл алдан, живсэн гэжээ

Өчигдөр /2024.06.09/ Налайх дүүргийн 6 дугаар хороонд  байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан ба алба хаагчид 2 метр гүнтэй хиймэл нууранд 20 удаагийн шумбалтаар эрэн хайж олон холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тухайн хиймэл нууран дээр хэд хэдэн хүүхэд тоглож байсан бөгөөд хөл алдан, хиймэл нууранд живж эндсэн талаар эх сурвалж мэдээллээ. Иймд гол, усны дэргэд аялж зугаалахдаа ослоос сэргийлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.