"Төрийн нууц задруулсан" хэргээр хоёр жил хорих ял сонссон Г.Сарангэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах нар анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон билээ. Улмаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байсан юм.
Тэгвэл тухайн хүмүүс нь хяналтын шатны шүүхэд хандсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 323 дугаар магадлалтай, Г.Сарангэрэл, Ж.Эрдэнэ-Ундрах нарт холбогдох /онц чухал нууц/ хэргийг шүүгдэгч Г.Сарангэрэл, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Ундрахын өмгөөлөгч С.Болорчулуун, Л.Батжаргал, Ө.Учрал нарын гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэхээр товлосон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.