СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Налайх дүүрэгт байрлах хиймэл нууранд 16 настай иргэн живж, амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Налайх дүүрэгт байрлах хиймэл нууранд 16 настай иргэн живж, амь насаа алджээ

Өнөөдөр /2024.06.09/ Налайх дүүргийн 6 дугаар хороонд  байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан. Алба хаагчид 2 метр гүнтэй хиймэл нууранд 20 удаагийн шумбалтаар эрэн хайж олоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Иймд гол, усны дэргэд аялж зугаалахдаа ослоос сэргийлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.