Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.