ВИДЕО: Чехэд зорчигчийн галт тэрэг осолдож дөрвөн хүн амиа алджээ

ВИДЕО: Чехэд зорчигчийн галт тэрэг осолдож дөрвөн хүн амиа алджээ

Өнгөрсөн лхагва гаригт Чехийн Прага хотоос зүүн тийш байрлах Пардубице хотод суудлын галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 23 хүн шархаджээ. Энэхүү ноцтой ослын улмаас Прага болон тус улсын зүүн хэсгийг холбосон гол замыг хаах шаардлагатай болсон байна. Учир нь Пардубице орчмын зам нь Чехийн төмөр замын гол шугам аж.

Албаныхны мэдээлж буйгаар, зорчигчийн галт тэргэнд 300 гаруй зорчигч явсан ба амь үрэгдэгсдийг хэн болохыг хараахан тогтоогоогүй аж.