“Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин дөнгөж сая АТГ-д мэдүүлэг өгөхөөр очжээ.
Тэрбээр Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтэст ажиллах дөрөвхөн жилийн хугацаанд 112 тэрбум төгрөгийн орлоготой болсон гэгдэж буй. Иймд түүнийг хаанаас ийм их мөнгө босгосон, олсон болохыг олж тогтоох ажил эхэлсэн аж.
Гучин нас шүргэж байгаа түүнийг чухам хэний хүн болох, ямар замаар Эрдэнэтийг худалдан авсан “Монголын зэс” корпорацийн захирал болсон гээд нууцлаг түүх үргэлжилсээр байгаа юм.