Өмнөговь аймагт ачааны хоёр автомашин мөргөлдөж 52 настай, эрэгтэй амиа алджээ

Өмнөговь аймагт ачааны хоёр автомашин мөргөлдөж 52 настай, эрэгтэй амиа алджээ

Өмнөговь аймаг, Ханбогд сум Хайрхан багийн “Хайрхан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 400 км, сумын төвөөс урд зүгт 140 км/-т Ачааны 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр,  “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж,  жолооч  /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг  ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.