БЗД-ийн 32-р хороонд байрлах айлын хашаанаас хүний гавлын яс олджээ

БЗД-ийн 32-р хороонд байрлах айлын хашаанаас хүний гавлын яс олджээ

Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд газар шорооны ажил хийх явцад хүний гавлын яс гарч ирлээ гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн  талаар хэвлэл мэдээлжээ. Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу хэргийн газарт ажиллаж, гавлын ясыг шинжилгээнд өгч, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж.

Анх гавлын яс олдсон талаар тухайн дүүрэгт амьдардаг иргэн цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Тодруулбал, долоо орчим насны хүүхдүүд хүний гавлын яс барьчихсан, тоглож байхыг анх цонхоороо харсан байна. Цаашлаад гавлын яс олдсон хашаан дотор байх дөрвөлжин нүхэнд хүний бүтэн биеийн араг яс байсан талаар хэвлэлд мэдээлжээ.