Ус цаг агаар, орчны газраас цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул цаг агаарын талаар үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч байхыг анхаарууллаа.
Дэлхийн томоохон цаг уурын төвүүдээс боловсруулан гаргадаг агаарын мандлын загварын үр дүнгүүд нь тогтмол хугацаануудад шинэчлэгдэж, үүний үр дүнд агаарын мандлын цаг агаарын үзэгдлүүдийн хувьсал өөрчлөлтийг шинэчлэн, сайжруулалт хийж зураглан харуулдаг юм. Иймд интернэт орчинд зарим сайтуудаар өчигдөр нийтлэгдсэн 5-ны өдрийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээлэл нь хэрхэн өөрчлөгдөж байгааг та бүхэнд зургаар харьцуулан үзүүллээ. Зургийг ЭНД ДАРЖ харна уу.
Зуны улирлын цаг агаарын нэг онцлог нь бороо, аадар борооны үүл нь маш эрчимтэйгээр богино хугацаанд үүсэж, хөгжиж, сарнидаг онцлогтой юм. Өнөөдөр өдрийн буюу 5-ны өдрийн 08-12 цагийн хооронд Улаанбаатар хотод 0.1мм тунадас одоогоор ороод байгаа бөгөөд үдээс хойш бороо дахин орохоор байна.
Иймд та бүхэн цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг www.weather.gov.mn сайт болон Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл нэртэй олон нийтийн сүлжээ 11-326609 утсаар лавлан авч байхыг зөвлөж байна.