Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван настай хүүг зургаан цагийн дараа эсэн мэнд олжээ

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон гурван настай хүүг зургаан цагийн дараа эсэн мэнд олжээ

Дорноговь аймаг, Мандах сум. Сэрвэн баян хошуу багийн “Будар” гэдэг газар  /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т/ Бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 22:08 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран  бага насны хүүхэд З/3 настай, эрэгтэй, эмээгийндээ байсан/-г  эрэн хайх ажиллагааг 22:15 цагаас эхлэн зохион байгуулж 06.05-ны өдрийн 04:20 цагт тус багийн "Бударын хад" гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.