ВИДЕО: А.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцсэн иргэдийг баривчлах үеэр авсан "Мах ачиж байгаа юу" хэмээх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ

ВИДЕО: А.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцсэн иргэдийг баривчлах үеэр авсан "Мах ачиж байгаа юу" хэмээх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад энэ сарын 01-04 өдрүүдэд айлчлал хийж буй. Тэгвэл А.Г.Лукашенког өнөөдөр /2024.06.03/ Сүхбаатарын талбайд угтан авах үеэр "No war" хөдөлгөөний залуус эсэргүүцэж, Украины далбааг барьж цуглаан хийсэн бололтой. 

Харин энэ үеэр "No war" хөдөлгөөний залуус болох Б.Цацрал, Т.Золбаяр, Э.Одбаяр, Ц.Жаргалсайхан нарыг цагдаагийн алба хаагчид албадан баривчилсан байна. Мөн тэдний баривчилж цагдаагийн автомашинд суулгах үеийн бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан байна. Тус бичлэгт "No war" хөдөлгөөний Э.Одбаяр бололтой нэгэн иргэнийг цагдаагийн алба хаагчид хэдэн талаас нь өргөж албаны автомашин хийх аж. Харин тэрбээр, "Мах ачиж байгаа юу" хэмээн эсэргүүцэж байгаа нь бичлэгт үлдсэн бол, мөн тус автомашинд байгаа нэгэн иргэн "та нар ямар хууль сахиулаад байгаа юм" хэмээн ярих нь бичлэгт үлджээ. 

ВИДЕО: