ШУУРХАЙ: Артист 168 буюу Х.Тэнгис хар тамхины хэргээр баривчлагдаад саяхан суллагджээ

ШУУРХАЙ: Артист 168 буюу Х.Тэнгис хар тамхины хэргээр баривчлагдаад саяхан суллагджээ

Артист 168 буюу Х.Тэнгис нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үндэслэлээр баривчлагдаад саяхан суллагджээ. 

Тодруулбал, түүнийг мансуурсан байдалтай байхад нь хуулийн байгууллагынхан олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна. Улмаар уг хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

Харин шүүхээс түүнд долоо хоногийн баривчилгаа, 14 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оноосон гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Х.Тэнгисийг Зөрчлийн хуулийн 5.1 дүгээр зүйл буюу олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан хэмээн шүүхээс дээрх шийтгэлийг оноосон байна.  

5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

3.Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Ташрамд өгүүлэхэд, одоогоос хоёр жил орчмын өмнө болсон "PLAYTIME 2022" олон улсын хөгжмийн наадмын үеэр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан гэх 20 гаруй иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчилж, шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл гарч байсан билээ. Тэдний дунд мөн Артист 168 буюу Х.Тэнгис байсан бөгөөд биологийн шинжилгээ авахад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон хэмээж байсан юм.