Найз охиноо автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон этгээдийг цагдан хорьжээ

Найз охиноо автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон этгээдийг цагдан хорьжээ

Энэ сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт найз охиноо тээврийн хэрэгслээр мөргөж, гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Улмаар хохирогч ГССҮТ-д хүргэгдэн, эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь хэвлэлд хандаж байсан юм.

Тэгвэл хохирогчийн найз залуу буюу хэргийн холбогдогч Б-г цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.