Э.Төмөрбаатар: Н.Алтанхуягийг огцруулах бүлэглэлийн дайралтанд өртөж, нийт 181 хоног “Ганц худаг”-т хоригдсон

Э.Төмөрбаатар: Н.Алтанхуягийг огцруулах бүлэглэлийн дайралтанд өртөж, нийт 181 хоног “Ганц худаг”-т хоригдсон

Н.Алтанхуяг даргын үед шинэчлэлийн засгийн газрыг байгуулалцаж, хамт ажиллаж явсан Э.Төмөрбаатар гэх иргэн Н.Алтанхуягийг огцруулах бүлэглэлийн дайралтанд өртөж, хууль бусаар цагдан хоригдсон талаараа тв9 телевизэд ярилцлага өгчээ.

Тэрээр “2014 оны долдугаар сарын 29-ний өдөр би энэхүү бүлэглэлийн дайралтанд өртсөн. Намайг гудамжнаас баривчилж, АТГ-руу аваачаад сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Улмаар гэрт нэгжлэг хийж, 60 хоног цагдан хорьсон. Энэ дөрвөн тогтоолыг нэг өдөрт зэрэг танилцуулсан нь анхнаасаа зурагдсан, төлөвлөгөөтэй үйлдэл байсан гэж хардаг. Тухайн үедээ би хууль, эрх зүйн талаар мэдлэг муутай, хийж бүтээе л гэсэн сэтгэлтэй залуу хүн байсан. Гэтэл гуравхан цагийн дотор над дээр бүрэн ажиллаад баригдсан оройноо “Ганц худаг”-н хаалгаар орж байсан. Нэг өдөр баривчлах, хорих, нэгжих гээд бүх тогтоолыг зэрэг гаргах тохиолдол их цөөн, үйлдэл дээрээ баригдсан гэмт хэрэгтнүүдэд хэрэгждэг. Гэтэл би зүгээр л ажлаа хийгээд явж байсан хүн.

Ингээд хорьж байх хугацаандаа Н.Алтанхуяг гэдэг хүний хууль бус үйлдлийн талаар ярь, “Нүүрс” хөтөлбөрийг харлуулсан зүйл хэл. Тэгж байж чи суллагдана. Ээжийн чинь бие муу байгаа” гэх мэт зүйл хэлдэг байсан” гэжээ.