Өмнөговь аймгийн Даланзадгад сумын V сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад "Даланзадгад суманд 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд зорчиж явахад том оврын машин мөргөж, амиа алдсан хэрэг бүртгэгдсэн байна. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
