Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Галзуу хулгана" тоглоомын баталгаажих хугацаа нь дууссан байжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Галзуу хулгана" тоглоомын баталгаажих хугацаа нь дууссан байжээ

Хүүхдийн парк дээр тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2024.05.29/ 16 цагийн орчимд гарсан билээ. 

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Галзуу хулгана" тоглоомын баталгаажих хугацаа нь дууссан байжээ. Тодруулбал, тус тоглоомыг 2011 онд Монголд оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн жил буюу 2023 онд баталгаажих хугацаа нь дуусан байна. Харин энэ жил холбогдох техникийн шинэчлэлтийг хийж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байсан аж.