Энэ оны эхний есөн сард ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 45.4 хувиар нэмэгджээ.
Үндэсний статистикийн хорооны 2026 оны есдүгээр сарын мэдээллээр, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо 33.9 мянгад хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин амаржсаны тэтгэмж авсан хүний тоо 3.3 хувиар буурчээ. Тодруулбал, энэ оны эхний есөн сард 38.4 мянган хүн амаржсаны тэтгэмж авсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 мянгаар цөөн юм.