ФОТО: Нийслэлийн 387 жилийн ойгоор төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол зохион байгууллаа

ФОТО: Нийслэлийн 387 жилийн ойгоор төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол зохион байгууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан үе үеийн хотын удирдлагууд Эзэн богд Чингис хааны хөшөө болон Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол зохион байгууллаа.

Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм. Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйг илэрхийлдэг бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх ач холбогдолтой ажээ.