Хүүхдийн парк дээр тоглож байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна" гэлээ.