EVEREST TODAY: Ууланд авирах чин хүсэлтэй, няцашгүй зоригт монгол уулчин Ц.Өсөхжаргал минь тайван нойрс доо

EVEREST TODAY: Ууланд авирах чин хүсэлтэй, няцашгүй зоригт монгол уулчин Ц.Өсөхжаргал минь тайван нойрс доо

Эверестэд сураггүй болоод буй монголын хоёр уулчныг эрэн хайж буй эрлийн баг өнөөдөр /2024.05.17/ өглөө Эверестийн өмнөд оргилоос Цэдэндамбын Өсөхжаргалын цогцсыг олсон талаарх мэдээллийг “Everest Today” албан ёсны цахим хуудаснаас эш татаж бид өмнө нь мэдээлсэн.

Түүнийг цогцсыг Шерпа нар 8600 метр орчмоос олсон бөгөөд нөгөө уулчныг нь хайх эрлийн ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл Эверестэд авиралт хийж байхдаа амиа алдсан Монгол уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын гэр бүлд “Everest Today” мэдээллийн суваг эмгэнэл илэрхийлж, түүний эр зоригийн талаарх нийтлэлийг албан ёсны цахим хуудастаа байршууллаа.

Тус нийтлэлд, “Эверестийн өмнөд ноён оргилын ойролцоо IV баазаас дээш авиралт хийж яваад алга болж, олдсон аймшиггүй уулчин Цэдэндамбын Өсөхжаргал 53 насандаа уулчдын хамт ноён оргилд нойрслоо. Нэмэлт хүчилтөрөгч, Шерпагийн дэмжлэггүйгээр оргилд гарах гэсэн оролдлого нь түүний няцашгүй хүсэл зориг, ууланд авирах хүсэл тэмүүллийг харуулж байна. Бид түүний хайртай хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Ц.Өсөхжаргал минь тайван нойрс доо” гэжээ.