Дарьгангын Зэгст нууранд нэн ховордож буй арван Цэн тогоруу иржээ

Дарьгангын Зэгст нууранд нэн ховордож буй арван Цэн тогоруу иржээ

Нэн ховор зүйлийн шувуу болох Цэн тогоруу Дарьгангын Зэгст нууранд иржээ. Ингэхдээ тэд энэ удаа 10-уулаа ирсэн байна.  Тус шувуу нь нүүдлийн үедээ Монгол орны зүүн хязгаар нутаг тэр дундаа Дарьгангын нутагт дамжин буудаллахын зэрэгцээ өндөглөж, зусаад буцдаг аж.

Цэн тогоруу нь дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр өндөглөдөг ба ихэвчлэн хоёр өндөг гаргадаг. Дэгдээхэй нь шавж, хорхой, ургамлын үндэс, нахиагаар хооллон 8 дугаар сард нисэх чадвартай болохоор буцаж, Хятадын нутагт өвөлждөг. Тус шувуу нь Дарьгангад жил бүр ирж буудаг бөгөөд ихэнхдээ Ганга, Зэгст болон Цээлийн нуурт буудаг байна. Учир нь тус нуур нь цэн тогоруу өндгөө гаргаж, бойжуулахад хамгийн тохиромжтой гэж үздэг.

Монголд төдийгүй дэлхийд ховордож буй тус шувууг нэн ховор амьтны жагсаалтад бүртгүүлэх, байршил нутгийн хамгаалалтыг сайжруулах, өндөглөн зусдаг байршил нутгийн хүн,  малын сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах сурталчилгаа хийх зэрэг хамгаалалтын арга хэмжээг авах нэн шаардлагатай байгаа билээ.

Гэрэл зургийг: н.Амаржаргал