Харвард төгссөн Ховдын Засаг дарга Э.Болормаа нь хүмүүсийг улаан өнгийн хувцсаар ижилсүүлсэн нь шүүмжлэл дагуулав

Харвард төгссөн Ховдын Засаг дарга Э.Болормаа нь хүмүүсийг улаан өнгийн хувцсаар ижилсүүлсэн нь шүүмжлэл дагуулав

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ховд аймгийн Засаг даргад нэрээ дэвшүүлж, 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр томилогдсон Э.Болормаа нь сүүлийн үед олны шүүмжлэлийг дагуулаад байна. 

МАН-ын урдаа барих боловсон хүчнүүдийн нэг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрд хөтөлж оруулсан Э.Болормаа нь арга хэмжээ бүрт ховдынхныг хувцсаар нь ижилсүүлж, дэг журам дор зохион байгуулдаг болсон нь Хойд Солонгосыг санагдуулж байна хэмээн олон нийт бухимджээ. Ингэхдээ намынхаа туг шиг улаан өнгийн хувцсаар голдуу ижилсүүлсэн нь 1980 оны тэгээд Харвард төгссөн боловсролтой гэгдэх эмэгтэйгээс гарахааргүй үйлдэл хэмээн шүүмжилж байна. Э.Болормаа нь энэ жилийн УИХ-ын сонгуулиар Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн тойрогт нэр дэвшихээр горилж байгаа юм.