БНХАУ-д "Коронавирус"-ийг эмчлэх анхны эмнэлэг нээгджээ

БНХАУ-д "Коронавирус"-ийг эмчлэх анхны эмнэлэг нээгджээ

Өчигдөр БНХАУ-ын Ухань хотын ойролцоо коронавирусыг эмчлэхэд зориулагдсан 1000 ортой яаралтай тусламжийн эмнэлэг нээгджээ. Коронавирусаар халдварласан өвчтөнүүдийн эхний хэсгийг өнөөдөр тус эмнэлэгрүү орон нутгийн цагаар 10:30 цагийн үед шилжүүлсэн байна.  

Энэхүү  барилгыг анх Хуангганг төв эмнэлгийн шинэ салбар болгон ашиглахаар барьсан бөгөөд ирэх тавдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байжээ.

Харин өнгөрсөн баасан гаригт орон нутгийн эрх баригчид хоосон байсан уг барилгыг зөвхөн коронавирусын өвчтнүүдийг эмчлэхэд ашиглах тушаал гаргажээ. Засварын ажил өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн бөгөөд  барилгын аж ахуй,  нийтийн аж ахуй эрхэлдэг компаниуд,  армийн цагдаагийн алба хаагчдын хамтын хүчин чармайлтын ачаар уг төсөл 48 цагийн дотор хэрэгжиж дууслаа гэж хотын удирдлагууд мэдэгджээ.

Мөн Даваа гарагт  эмнэлэгийн өрөөнүүдийг сайн дурын ажилтнууд тохижуулсан бөгөөд ус, цахилгаан, интернет зэргийг суурилуулсан байна. Хуангган нь  Ухань хотоос баруун өмнө зүгт 75 км-ийн зайд байрладаг,  7.5 сая хүн амтай бөгөөд коронавирусаар хамгийн ихээр нэрвэгдсэн хотын нэг юм.