Амны хаалтны үнийг нэмсэн эмийн санг 432 мянган ам.доллароор торгожээ

Амны хаалтны үнийг нэмсэн эмийн санг 432 мянган ам.доллароор торгожээ

Коронавирус дэгдээд буй энэ үед амны хаалтны үнийг нэмэгдүүлсэн нэгэн эмийн санг Бээжин хотын Зах зээлийн хяналт, зохицуулалтын газар 3 сая юань буюу 432 мянган ам.доллароор торгожээ.

Зах зээлийн хяналт, зохицуулалтын газар үнийн бодлогыг зөрчиж, эмийн сан, дэлгүүрүүд дэх эм эмийн бүтээгдэхүүн, амны хаалт, ариутгалын бодис зэрэг хамгаалалтын хэрэгслүүдийн үнийг хөөргөсөн хэргүүдийг энэ сарын 23-наас эхлэн идэвхтэй шалгаж байгаа аж. 

Мөн энэ сарын 23-наас хойш тус газар ийм төрлийн зөрчил гаргасан 31 хэргийг илрүүлээд байгаа аж. Тухайлбал “Jimin Kangtai” хэмээх эмийн сангийн салбар амны хаалтны үнийг 6 дахин нэмэгдүүлсэн байжээ. Зах зээлийн хяналт, зохицуулалтын газар тус эмийн санг мөн 3 сая юаниар торгохоо мэдэгдсэн байна.