Өнөөдрийн байдлаар /2020.01.29/ БНХАУ-д тархсан 2019-nCoV вирусын гаралтай халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол 5974, нас барсан хүний тоо 132 болоод байна.
Тиймээс БНХАУ-аас АНУ руу үйлдэх бүх нислэгт түр хугацаагаар хориг тавих боломжийг АНУ-ын Засаг захиргаа авч хэлэлцэж байна.
АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниудын төлөөлөгчдийг Цагаан ордонд дуудаж, БНХАУ-аас хийх бүх нислэгт хориг тавих хувилбарыг танилцуулж, уриалсан байна. Тус улсын “United Airlines” компани нь АНУ-БНХАУ хооронд нислэг үйлддэг хамгийн том компани бөгөөд Хонконг, эх газрын Хятад руу өдөрт хэдэн арван удаа нислэг үйлддэг байна.
Эх сурвалж: CNBC news