Истанбул хотод террорист халдлага үйлдсэн эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ

Истанбул хотод террорист халдлага үйлдсэн эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ

Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард орон нутгийн цагаар 16:20 цагийн орчимд Туркийн Истанбул хотын жуулчдын гудамжинд дэлбэрэлт болж олон хүн амиа алдаж, шархдсан хэрэг гарсан.

Тухайн үед Истанбул хотод болсон энэхүү террорист халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн гэж Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай мэдэгдсэнийг "Yenisafak" дамжуулж байсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас шархдсан иргэдийн тоо 100 гаруйд хүрч, зургаан хүн нас бараад байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад тэсрэх бөмбөгийг 1999 онд төрсөн Сирийн иргэн Ахлам аль-Башир гудамжинд орхисон байсан бөгөөд Туркийн шүүх өнгөрсөн баасан гарагт Ахлам Альбаширт бүх насаар нь хорих ял оноожээ. Альбашир өмнө нь Анкарагийн террорист байгууллагын жагсаалтад орсон Курдистаны ажилчны нам (PKK) болон түүний холбоо хамаарал бүхий хүмүүсээс халдлага хийх тушаал авсан гэдгээ хүлээсэн байна.