Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг нөхөр Б.Өсөхбаярыг наадмын дараа суллаж, хилийн хориг тавьж, гадуур шалгаж эхэлжээ

Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг нөхөр Б.Өсөхбаярыг наадмын дараа суллаж, хилийн хориг тавьж, гадуур шалгаж эхэлжээ

Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж байсан бөгөөд  түүний гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг мөн цагдан хорьж шалгаж байсан билээ. 

Тодруулбал,  Ч.Төгсдэлгэрийн гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татан, цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. 

Тэгвэл Ч.Төгсдэлгэрийн гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг суллаж, гадуур шалгах байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодотговол Үндэсний их баяр наадмын дараа түүнийг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өөрчилж, хилийн хориг тавьсан байна. Энэ дагуу түүнийг сулласан бөгөөд өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэр нь барилга хүлээн авах улсын комиссын актад гарын үсэг зурсныхаа хариуд "Ж" гэх компаниас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд уг хэрэгт нь гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаяр нь хамжигчаар оролцсон хэмээн АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Бид уг хэргийн шийдвэрлэлтийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө