Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өчигдөр саатуулж, шалгаж эхэлжээ

Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өчигдөр саатуулж, шалгаж эхэлжээ

Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өчигдөр саатуулж, шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг өнгөрсөн Баасан гарагт шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тухайн үед С.Амарсайхан сайд тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгаж байгаа тухай хэлсэн юм. Тэгвэл өчигдөр С.Молор-Эрдэнийг Тагнуулын ерөнхий газар саатуулан, шалгаж эхэлсэн байна. Улмаар цагдан хорьсныг хүчинтэйд тооцуулах прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох аж.

Сануулахад, С.Молор-Эрдэнэ нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй, монгол хүн биш” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан байдаг.

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө