Либертари нам АН-д нэгдэж байгаагаа зарлаж хэвлэлийн хурал хийлээ. Хуралд АН-ын дарга Лу.Гантөмөр, Монголын либертари намыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин нар оролцов.
Энэ үеэр Д.Амартүвшин “Өнгөрсөн долоо хоногт манай намд зургаан намаас санал тавьсан. Улмаар бид намаараа маш олон удаа ярилцаж, санал хураалт явуулсан. Үүний үр дүнд олонхын саналаар Монголын Либертари нам 2024 оны сонгуульд Ардчилсан намтай хамтарч оролцохоор боллоо. Энэхүү боломжийг олгож буй АН-д баярлаж буйгаа илэрхийлэе.
ВИДЕО: