Төрийн ордонд Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна. Тус үзэсгэлэнд жижиг, дунд үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм.
БНХАУ-д хүнийг үхэлд хүргэдэг коронавирусын халдвар дэгдсэнтай холбоотойгоор Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг зогсоож бүх төрлийн спорт, урлаг, нийгмийн арга хэмжээг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцалсан.
Гэтэл өнөөдөр Төрийн ордонд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буйг иргэд ихээхэн эсэргүүцэж байна.