Энэтхэгээс сургуулийн автобуснаас урт балар эртний аварга могойн яс олжээ

Энэтхэгээс сургуулийн автобуснаас урт балар эртний аварга могойн яс олжээ

Сургуулийн автобуснаас ч урт балар эртний аварга могой 47 сая жилийн өмнө одоогийн Энэтхэгийн нутаг дэвсгэрийг тойрон эргэлдэж байсныг шинэ судалгаагаар тогтоосон талаар CNN агентлаг өнөөдөр /2024.04.19/ мэдээллээ.

Устсан могой нь 6 метр (20 фут) хүртэл урттай. Одоогийн анаконда ба питонуудаас бүрдсэн одой могойнуудын нэг байж магадгүй гэж үзэж буй аж. Энэхүү асар том амьтны шинжлэх ухааны нэр нь “Васуки индикус” бөгөөд Хинду бурхан Шивагийн хүзүүнд байдаг домогт могой болон түүнийг нээсэн орны нэрээр ийнхүү нэрлэжээ. Энэхүү могой нь удаан хөдөлдөг, отолтод оруулж олзоо шахаж, дарж үхүүлдэг махчин байсан байж магадгүй гэж "Scientific Reports" сэтгүүлд пүрэв гарагт /2024.04.18/ гарсан судалгаанд дурджээ.