Японы Шикокү мужид 6.6 баллын хүчтэй газар хөдөлж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ

Японы Шикокү мужид 6.6 баллын хүчтэй газар хөдөлж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ

Японы баруун хэсэгт лхагва гаригийн шөнө буюу урд шөнө 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ нь Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх шатлалын зургадугаар үе байсан бөгөөд 1996 оноос хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан гэв. Газар хөдлөтийн улмаас зарим зам эвдэрч, уулнаас унасан том чулуу, моднуудаас болж галт тэрэгний зарим үйлчилгээг түр зогсоожээ. Одоогоор нас барсан хүн бүртгэгдээгүй бөгөөд ирэх долоо хоногт тус бүс нутагт дахин газар хөдлөлт болох төлөвтэй байгаа тул эрх баригчид болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: NHK




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө