Орост 400 кг жинтэй эрийг эмнэлэгт хүргэхийн тулд түүнийг цонхоор нь гаргаж, илүү өргөн автомашин дуудаж эмнэлэгт хүргэсэн хэрэг гарчээ

Орост 400 кг жинтэй эрийг эмнэлэгт хүргэхийн тулд түүнийг цонхоор нь гаргаж, илүү өргөн автомашин дуудаж эмнэлэгт хүргэсэн хэрэг гарчээ

ОХУ-ын нийслэл Москва хотод зүрх нь өвдсөний улмаас түргэн тусламж дуудсан 400 кг жинтэй эрийг байрнаас нь гаргахын тулд онцгой байдлын алба хаагчид нь ажилласан хэрэг гарчээ. Тодруулбал, тус эр нь сүүлийн 10 жилийн турш гэрээс гараагүй, мөн хүнд жингийн улмаас зүрхний дутагдалд орсон байна. Иймд Оросын онцгой байдлын албаны хүмүүс 400 кг жинтэй эрийн байшингийн цонхны торыг огтолж, галын гарцаар гадагш гаргасан байна. Мөн тэрээр түргэн тусламжийн автомашинд багтахгүй байсан тул хэргийн газарт илүү өргөн машин дуудаж, 400 кг жинтэй эрийг эмнэлэгт хүргэжээ. 

Эх сурвалж: Varlamov news