Цэцэрлэгийн хүүхдийг халуун усаар түлсэн багшийг маргааш шүүнэ

Цэцэрлэгийн хүүхдийг халуун усаар түлсэн багшийг маргааш шүүнэ

Нэг ой, арван сартай бяцхан охиныг халуун усаар түлсэн гэх “Монгол Маамуу” цэцэрлэгийн багш Д.Баясгаланд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-ны 11:00 цагт болохоор тов гарчээ. Түүнийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэх үндэслэлээр шүүх аж.

Хэргийг эргэн сануулбал, 2019 оны нэгдүгээр сард “Монгол Маамуу” цэцэрлэгийн багш Д.Баясгалан нь цэцэрлэгийн сурагч нэг ой, арван сартай охиныг памперсандаа баасны дараа нь бөгсийг нь угаах гэж байгаад бойлууртай халуун усанд удаан суулгаж мартсанаас шалз түлж хохироосон байдаг.