ШЕЗ-ийн шалгаруулалтад Д.Цогтсайхан, Т.Мэндсайхан нар өндөр оноо авчээ

ШЕЗ-ийн шалгаруулалтад Д.Цогтсайхан, Т.Мэндсайхан нар өндөр оноо авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Иймд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалт эхлээд буй.

-Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс нийтдээ 17 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд хамгийн өндөр оноог Т.Мэндсайхан авсан байна. Удаах оноонуудыг А.Насандэлгэр 16, Ц.Оч 15, Х.Ганболд 5, А.Сарангэрэл 4, Л.Энхтайван 3, Д.Оюумаа, П.Туяат нар 2, Б.Баатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мягмаржав, Ж.Оюунтунгалаг, Б.Хажидмаа нар авчээ.

-Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нийт дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Цогтсайхан хамгийн өндөр буюу 15 оноог авчээ. Харин Э.Мягмардорж, Э.Зоригтбаатар, Ц.Өрнөндэлгэр нар мөн нэр дэвшжээ.

Одоо Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хуульчдын холбооноос мөн нэр дэвшигчээ тодруулах юм.

Нэр дэвшигчид бүрэн сонгогдсоны дараа зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож, зөвлөл нэг хүнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ:

13.1.Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.