Бүжиг дэглээч Д.Баярбаатар Эрхүү хотод  Чингис хааны тухай монгол бүжиг дэглэжээ

Бүжиг дэглээч Д.Баярбаатар Эрхүү хотод Чингис хааны тухай монгол бүжиг дэглэжээ

Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, бүжиг дэглээч Д.Баярбаатар Эрхүү хотын дарга Руслан Болотовын урилгаар очин ажиллаа.

Эрхүү хотын хүүхдийн бүжгийн “Солнышко” чуулгын авьяаслаг бүжигчдэд зориулан Чингис хааны байлдан дагуулалтаас сэдэвлэсэн, монгол үндэсний намба төрх өвөрмөц онцлог бүхий бүжгийг дэглэж мөн монгол бүжгийн мастер класс сургалтыг явуулсан байна. Хаан Чингисийн тухай өгүүлэх бүжгийг дэглэхдээ монгол цэргийн сүр хүчийг илтгэн харуулж их хэнгэрэг дэлдэн дайсныхаа зүрхийг мохоодог байсныг бүжгээр дүрслэн харуулахыг зорьсон байна. “Солнышко” бүжгийн чуулга нь бүх Оросын урлагийн тэргүүн шагналтай нэр хүнд бүхий чуулга ажээ. Тус бүжгийн нээлтийг ирэх 04-р сард Улаанбаатар хотноо болох "World Dance Granpri" Олон Улсын бүжгийн тэмцээний үеэр таалан сонирхох боломжтой.
ВИДЕО: