ВИДЕО: Элчин сайд Б.Энхсүхтэй зүй бус харилцаа үүсгэсэн гэх дипломатч бүсгүйн эрх ямбыг хасч, эх оронд нь дуудсан талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ

ВИДЕО: Элчин сайд Б.Энхсүхтэй зүй бус харилцаа үүсгэсэн гэх дипломатч бүсгүйн эрх ямбыг хасч, эх оронд нь дуудсан талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ

Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх нь Элчин сайдын яамныхаа ажилтан бүсгүйтэй дотно харилцаа үүсгэсэн улмаар энэ асуудал нь Гадаад харилцааны яамны түвшинд хүртлээ өндрийг авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан эмэгтэй нь Элчин сайд Б.Энхсүхтэй дотно харилцаатай байсныг тухайн эмэгтэйн нөхөр мэдэж улмаар эхнэрийнхээ биед халдаж, хүнд гэмтэл учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байгаа юм.

Энэхүү хэрэг явдал 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /2023.12.30/-ны өдөр болсон тус яамны "Шинэ жилийн арга хэмжээ"-ний үеэр болж, тухайн улсын хуулийн байгууллагад мэдээлэгдсэний дагуу цагдаагийн алба хаагчид ирж, уг асуудлыг шалгаж эхэлсэн гэж буй. 

Хамгийн ноцтой нь уг асуудлыг "дарж" нийтэд мэдээлэхгүй байх чиглэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тэгвэл Б.Батцэцэг сайд энэ талаар дөнгөж сая мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэрэг шалгагдаагүй. Хувь хүнтэй холбоотой асуудал үүссэн учраас Б.Энхсүх сайдаас өөрөөс нь тодруулсан нь зөв. Бидэнд ирсэн тайлбар мэдээлэл нь хэвлэлд гарсан мэдээллээс өөр байгаа. Элчин сайдын яамны байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл Английн талаас мэдэгдсэн. Тэр асуудалд холбогдсон эмэгтэй дипломатчийн эрх ямбыг цуцлах шаардлагыг Английн талаас мөн ирүүлсэн. Энэ дагуу бид эрх ямбыг цуцлаагүй, эх оронд нь бүр мөсөн дуудсан. Тэр эмэгтэй Монголд ирсэн" гэлээ. 

ВИДЕО: