Өнөөдөр нэгдүгээр сарын 19-ны өдрийн 19.10 цагт НӨАТ-ын урамшууллын ээлжит азтан тохируулах нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана. Тус тохиролд багтахын тулд иргэн та өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хоорондох хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа өчигдөр /2020.01.18/-ийн 23.59 цагаас өмнө E-Barimt аппликейшнд бүртгүүлж амжсан байх учиртай юм.
Сонирхуулахад, 2019 оны арваннэгдүгээр сарын азтаны тохиролд 26 сая 307 мянга 511 баримт бүртгэгдсэнээс:
- 10 сая төгрөгийн нэг
- 5 сая төгрөгийн 20
- 1 сая төгрөгийн 228
- 100 мянган төгрөгийн 2380
- 30 мянган төгрөгийн 23602 баримтад тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан болсон юм.