Алдарт эхийн 1,2 дугаар зэргийн одонгийн материалыг 2020 оны 1 дүгээр сарын 13-аас 2 дугаар сарын 26-ыг хүртэл хүлээж авна. Иймд 1,2 дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд хорооныхоо нийгмийн ажилтанд материалаа бүрдүүлж өгнө үү.
Алдарт эхийн 1,2 дугаар зэргийн одон авах иргэдийн бүрдүүлэх материал:
- Эхийн цахим иргэний үнэмлэхийг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
- Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
- 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагаа
- 1-р зэргийн одон авах ээж 2-р зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар авчрах
Мөн хүүхэд 2020 оны 6 сарын 1-ээс өмнө 1 нас хүрсэн бол одон авах болзол хангана. Та бүхэн хугацаандаа материалаа багтаан авчирч өгнө үү. Хоцорсон тохиолдолд материал хүлээж авахгүйг анхаарна уу.