Дуурийн дуучин Э.Амартүвшин "Макбет" дуурийг эх орондоо дуулна

Дуурийн дуучин Э.Амартүвшин "Макбет" дуурийг эх орондоо дуулна

Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин гуравдугаар сард эх орондоо ирнэ.

Тэрбээр Испани улсын Бильбао хотод алдарт "Риголетто" дуурийг 99 дэх удаагаа дуулсан бөгөөд 100 дахь удаагийн тоглолтыг 2024 оны арванхоёрдугаар сард Австри улсын Вена хотод хийхээр төлөвлөжээ. Шилдэг дуурийн дуучин Э.Амартүвшин "Риголетто" дуурийг Монгол, Оросын холбооны улсын Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн есөн улсын 25 хотод 99 удаа дуулсан байна. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 9-нд ДБЭТ-ын тайзнаа дэлхийн алдарт Ж.Вердийн “Макбет” дуурьд тоглох юм. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн гурван дуурийн нэг "Макбет" дуурь нь түүний хамгийн алдартай эмгэнэлт бүтээлүүдийнх нь нэг. Алдартай дуурьд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэл зүй, амь насанд хичнээн хор уршигтайг харуулна.

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө