Гадаадад суугаа монголчууддаа зориулан 2024 оны 2-р сарын 21-нээс 3-р сарын 10-ны өдрүүдэд европын орнуудаар монголын дуучид уран бүтээлчид тоглолт хийж байна.
Тус аялан тоглолтын багийнханд ICE TOP, Дуучин Б.Алтанжаргал, Ардын дуучин Д.Бурмаа, Г.Тэмүүжин, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Бүжигчин Б.Эрдэнэтуяа , Mongolian entertainment, Sweetemotion зэрэг дөчин хүний багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Бельгийн Хаант Улс, Брюссель хот, Франц Улс, Реннес, Чех Улс Прага, Австри Улс Вена хот, Унгар Улс Будапешт, ХБНГУ Штутгарт, Швейцарийн Холбооны Улс Цюрих, Жене зэрэг хотуудад аялан тоглож байгаа юм.
