Соёлын сайд Ч.Номин Камбожийн Хаант Улсын Аялал жуулчлалын сайд Сок Сокентой уулзлаа

Соёлын сайд Ч.Номин Камбожийн Хаант Улсын Аялал жуулчлалын сайд Сок Сокентой уулзлаа

Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлын VII хуралдаан “Залуу парламентчдад бид тийм гэж хэлнэ” гэсэн үндсэн агуулга, уриан дор Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин Камбожийн Хаант Улсын Аялал жуулчлалын сайд, Азийн улс төрийн намуудын олон усын бага хурлын Дэд еренхийлегч Сок Сокентой уулзаж, хоёр орны соёлын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол, Камбож хоёр орны харилцааг бэхжүүлж, харилцан ойлголцлыг ахиулахад соёлын аялал жуулчлалын нөөц бололцоо их байгааг талууд онцолж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт туршлага солилцох болон хоёр улсын хамтын ажиллагааг соёлын аялал жуулчлалаар дамжуулан гүнзгийрүүлэх боломж буйг дурдав. Сайд Сок Сокен Монгол Улсын соёлын өвөө амжилттай хадгалж, сурталчилж буй туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд шилдэг туршлага, туршлагаа хуваалцах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.