АН-ын бүлгээс шаардсан ч, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй гэжээ

АН-ын бүлгээс шаардсан ч, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй гэжээ

УИХ дахь АН-ын бүлэг  өнгөрсөн мягмар гарагт ээлжит бус хуралдаан хийж, хаваржилт хүндэрч  зудын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж, УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд зудын болон байгалийн гэнэтийн гамшиг, аюул тулгарсан  нөхцөлд Засгийн газраас ямар арга хэмжээ авах тухай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхийг шаардсан юм.

Тэгвэл тус бүлгийн шаардсаны дагуу ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй аж. Харин УИХ-ын тамгын газрынхан  ирэх сарын 15-ны өдөр /2024.03.15/ хуралдах ээлжит хуралд бэлдэж эхэлсэн байна. 

Мөн тус бүлгээс Зудын аюул үүссэн нөхцөлд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Уг тогтоолын төсөлд удын нөхцөл үүссэн үед ямар арга хэмжээ авах тухай бодлого боловсруулах, арилжааны банк дахь малчдын зээлийн үлдэгдлийг төр нэг удаа хариуцан төлөх тухай төсөл оруулж ирэх, малчдыг хоёроос доошгүй жилийн турш малын хөлийн албан татвараас чөлөөлөх, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд 2024 оны улсын төсөвт тодотгол хийж, зарлагыг гурван их наяд төгрөгөөр танаж, бууруулах" зэрэг агуулгыг тусгасан байгаа юм.