Б.Баярсайхан: Гадаадад өсөж буй хүүхдүүдийн хэл, соёлын асуудалд анхаарч, Монгол сургуулийг тухайн оронд нь байгуулах хэрэгтэй /LIVE/

Б.Баярсайхан: Гадаадад өсөж буй хүүхдүүдийн хэл, соёлын асуудалд анхаарч, Монгол сургуулийг тухайн оронд нь байгуулах хэрэгтэй /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ хуралдаанаар гадаадад суугаа зарим элчин сайдыг эргүүлэн татах, сонгохтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, " Гадаадад төрж, өсөж буй Монгол хүүхдүүдийн хэл соёлын асуудал санаа зовоож байна. Иймд Монгол сургуулийг тухайн улс оронд нь байгуулах чиглэлэээр Боловсролын яам болон боловсролын газар, спортын байнгын хороо зэрэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Миний зүгээс энэ ажлыг маш сайн дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдье.

Мөн яам хоорондын уялдаа холбоог хангаж, зөвхөн аялал жуулчлал бус хөрөнгө оруулалтын асуудалд ч анхаарч ажиллахыг уриалж байна. Газрын ховор элементүүдийг ашиглах, инженерүүдийг сургах, овюутан солилцоо хийх зэргээр олон ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. 2022 онд дэлхийн банкны тооцооллоор гадаадад суугаа монголчуудын эх орондоо орулж ирж байгаа мөнгө 500 сая төгрөгийг гэсэн тооцоо гарсан. Харин бидний эрхэм үүрэг бол гадаадад суугаа Монголчууддаа эх орныг нь төлөөлөн эцэг эхийн хайраар ёсоор хайрлаж халамжилж, онцгой анхаарч ажиллах хэрэгтэй" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: