LIVE: Ерөнхийлөгч асан Х.Баттулга Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүдүүн царигийн төмөр замыг "мухар биш" гэв

LIVE: Ерөнхийлөгч асан Х.Баттулга Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүдүүн царигийн төмөр замыг "мухар биш" гэв

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж, өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага хүргүүллээ.

Уг хуулинд нэг сая төгрөг төлж компани байгуулсан гадаадын иргэн гэр бүлийн хамтаар Монголд байнгын оршин сууж, газрыг 100 жилээр ашиглах эрх нээгдэж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга шаардлага хүргүүлэхдээ, "Би ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд дээрх асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэхийг шаардаж байна. Газрын асуудалд бид хөнгөн хуумгай хандаж огт болохгүй. Энэ хуулийг 2024 оны сонгуулийн дараа хэлэлцүүлэхийг хүсэж байгаа юм" гэлээ.

Мөн түүнчлэн, "Төмөр замын асуудал бол Монголчуудын бахархал. Бид гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдөө хийсэн анхны бүтээн байгуулалт. Энэ бол мухар төмөр зам биш. Харин ч говийг эзэнтэй болгосон асар том төрийн бодлого байсан" гэсэн юм.

ҮЗЭХ: