Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 01-нд орон нутгийн замд 0227 ДУА дугаартай автомашинтай иргэн замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Адуу ачиж яваа уг портер маркын автомашины жолооч иргэн Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эсрэг урсгал руу орж гаран, хөдөлгөөнд хэвийн оролцож буй автомашинуудыг мөргөхийг завдаж буй нь бичигдэн үлджээ.
Тус бичлэгийг хийсэн залуус согтуу жолоочийг 20 км орчим хөөж байж зогсоон, түлхүүрийг нь авснаар аюулгүй болгосон байдаг.
Тэдний энэ үйлдлийг Дундговь аймгийн Замын цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн шалгаж, автомашиныг нь журамлаад байна. Харин одоо тэдэнд тохирох хариуцлагыг үүрүүлж, олон нийтэд мэдээлнэ гэж Тээврийн цагдаагийн албаны эх сурвалж мэдээллээ.
Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн дээрх жолоочид “Зөрчлийн хэрэг” нээж, жолоодох эрхийг нь тодорхой хугацаанд хасаад өнгөрөх нь зөв үү?
Нийт: 60 саналтай